COP17 хурал Улаанбаатар хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна

COP17 хурал Улаанбаатар хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна

🌍
🌍
🇲🇳
🇲🇳
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.

COP17 нь Засгийн газар, эрдэмтэн судлаачдаас гадна газар нутагтайгаа өдөр тутам шууд харилцан амьдардаг малчид, тариаланчид, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучуудын мэдлэг, туршлага, оролцоог шийдвэр гаргах түвшинд хүргэх өргөн талбар болж байна.

COP17-д малчид, жижиг тариалан эрхлэгчид болон орон нутгийн иргэд зэрэг олон талын төлөөлөл оролцож байгааг UNCCD /Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц/онцолж байна.

📅
📅
Өнөөдрийн албан ёсны хэлэлцээний хүрээнд Конвенцыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүгийн механизм, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго 15 — “Хуурай газрын экосистемийг хамгаалах”-ын доторх 15.3 дугаар зорилт /SDG 15.3/-ын хэрэгжилт болон хувийн хэвшлийн оролцоог хэлэлцнэ. Харин үдээс хойш газрын доройтолтой нягт холбоотой шилжилт хөдөлгөөн, газрын эрх, хувийн хэвшлийн оролцоо болон бизнесийн оролцооны стратеги хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эдгээр асуудал нь малчид, тариаланчдын хувьд шууд ач холбогдолтой. Газрын эрх, бэлчээр болон үйлдвэрлэлийн газрын тогтвортой ашиглалт, санхүүжилтийн хүртээмж, ган болон газрын доройтолд дасан зохицох боломж нь тэдний амьжиргаа, хүнсний үйлдвэрлэл, орон нутгийн ирээдүйтэй салшгүй холбоотой. 

🌍
🌍
COP17 нь мөн НҮБ-ын Бэлчээр ба малчдын олон улсын жил 2026-тай давхцаж байгаа бөгөөд бэлчээрийг тогтвортой ашиглах, нөхөн сэргээх, малчдын амьжиргааг хамгаалах асуудлыг олон улсын бодлогын төвд гаргах боломж болж байна. Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн /UNCCD/-ийн мэдээллээр дэлхийн бэлчээрийн экосистем нь ойролцоогоор 500 сая хүний шууд амьжиргааг дэмждэг байна. ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ АМЬДРАЛЫГ ТЭТГЭЕ #UNCCD #cop17mongolia

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.