МУИС-д шилжих шалгалт будлиантай болсон уу?
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт болжээ. Гэвч уг шалгалт зохион байгуулалт муутай болж, олон хүүхдийн ирээдүй хувь тавилангаар наадаж, МУИС-ийнхан хичнээн хариуцлагагүй гэдгээ дахин дахин баталлаа гэж нэгэн ээж мэдээлжээ.
Тухайлбал, МУИС-ийн Сэтгэл судлалын анги руу шилжин суралцагчдаас 2026.08.14-ны өдөр шалгалт авсан бөгөөд дараах ажлдаа, зөрчлүүд гарчээ.
- Шалгалт 11:00 цагт эхлэх ёстой байтал шалгалт авах ёстой хүмүүс нь цагтаа ирээгүй.
- Шалгалтын хуваарь эрт гарсан хэдий ч цагаасаа хоцроод ч хамаагүй эхлүүлэх гэтэл ширээ сандалгүй хоосон заалтай байжээ. Ингээд шалгалт зохион байгуулагчид ширээ сандалтай анги, танхим олох гэж багагүй хугацаа алджээ.
-Шалгалт эхлэхийн өмнө хуулах хориотой гэж сануулсан. Гэтэл шалгалтын үеэр хэд хэдэн хүүхэд хуулсан бөгөөд тэдний заримд нь удаа дараа сануулж, зарим хүүхдийг хөөж гаргажээ. Бүх хүүхдэд сануулсан бол тэгш эрхийн зарчим үйлчилж хуулсан л бол ахин дахин сануулахгүйгээр хөөж гаргах ёстой байв.
-Шалгалтын дараа шалгуулагчид гарахад зохион байгуулагчид хэд хэдэн хүүхдэд давуу байдал олгож, танхимд үлдээсэн байдаг.
-Шалгалтын хариу тухайн өдрөө гарна гэсэн ч гаралгүй тав дахь өдрөө гарсан байна.
-Шалгалтын хариуг мөн будлиантуулжээ. Тэнцээгүй хүүхэд рүү “ТЭНЦСЭН” гэж залгаад, тэнцсэн хүүхэд рүү “ТЭНЦЭЭГҮЙ” хэмээн залгаж, имэйл бичиж будлиан хутгажээ.
-Шалгалтын хариуг нийтлэх ёстой МУИС-ийн вэбсайт нь гэнэт ажиллахаа больжээ.
Энэ мэт олон зөрчил гаргасан учраас зарим шалгуулагчид болон эцэг эхчүүдийн хувьд ихээхэн гомдолтой байна.
Монгол Улсын ууган их сургууль жилийн жилд энэ төрлийн шүүмжлэлд өртдөг ч энэ алдаагаа засдаггүй. Харин ч хээл, хахуулийг хөхүүлэн дэмжиж байгаа мэт энэ мэт хариуцлагагүй алдаагаа давтсаар байна. Энэ мэт хариуцлагагүй олон алдааных нь дүнд олон хүүхдийн ирээдүй, хувь заяа өөрчлөгдөж байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ.
Мөн тэдний хувьд энэ мэт алдаа дутагдал, будилаантай шалгалтаа хүчингүй болгож, дахин шалгалтаа явуулахыг шаардаж, БОЛОВСРОЛЫН САЙД Л.Энх-Амгаланг үүнд анхаарал хандуулахыг уриалжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.