АН-ын бүлэг төсвийн тодотголд НӨАТ-ыг 5% болгож оруулахыг шаардлаа

Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, Засгийн газар төсвийн тодотголоо яаралтай оруулж ирэхийг шаардсан. Энэ дагуу өнөөдөр/2026.08.20/ Засгийн газраас төсвийн зардлаа 1,4 их наядаар бууруулсан тотголыг УИХ-д өргөн барилаа. Үүнтэй зэрэгцээд АН-ын бүлэг мөн мэдээлэл хийж, Төсвийн тодотголд НӨАТ-ыг 5 хувь бууруулж оруулж ирэхийг эрх баригчдаас шаардлаа. 

АН-ын дарга О.Цогтгэрэл:

-Гадаад нөхцөл байдал түүхэнд байгаагүй маш таатай нөхцөлд эрх баригчид ажиллаж байгаа. 10 жилийн өмнө 1тонн нүүрс 30$ хүрэхгүй үнэтэй, эсрэгээрээ 1 баррель нефть 120$ байсан. Харин өнөөдөр баррель нефть өсөөд өсөөд 70$, нүүрс 100$-оос буухаа байсан. Гэтэл ийм таатай нөхцөлд эрх баригчид ямар ч таагүй бодлого хэрэгжүүлж байна.
 
Үүнээс үүдэн улс орны нөхцөл байдал доройтож байна. Зөвхөн сүүлийн 2-3 сарын хугацаанд үнийн өсөлт 2 дахин өсөж, ард иргэдийн орлого эсэргээрээ 2-3 дахин буурлаа! 
Үүн дээр нэмээд төсвийн орлого 2 их наядаар тасарсан гэсэн мэдээлэл байна. Төсвийн орлого тасарч байна гэдэг бизнесүүд дампуурж байна гэсэн үг. Монголбанк бодлогын хүүг нэмчихлээ. Ингэснээр ААН-үүд чинь зээл, санхүүгийн эх үүсвэргүй болж дампуурна гэсэн үг. 
 
Гуравдагч зах зээлээс бензин, шатахуун оруулж ирлээ гэхэд тээвэр, терминал, ложистик байна уу? Ачих буулгах ангиа байхгүй, цариг сольдог байдалтай. Гэтэл өмнөх засаг руугаа буруугаа чихсэн байдалтай байна. 
 
Ядаж ард иргэдийн орлогыг хамгаалах үүднээс шинээр өргөн барьж байгаа төвсийн тодотгол дээрээ НӨАТ-ыг 5% болгож бууруулах ёстой гэж АН-ын бүлэг үзэж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.