СОР17-5 дахь өдөр: Хотын дарга нарын форум болж байна
8 дугаар сарын 21-ний Баасан гарагт COP17-ын хүрээнд хотын дарга нарын форум зохион байгуулагдаж байна. Форумын дээд түвшний яриа хэлэлцээнд орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргааны удирдлагууд, Талуудын өндөр түвшний төлөөлөгчид, санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгэм болон бусад гол оролцогч талууд оролцож, олон талт засаглал, түншлэлээр дамжуулан UNCCD-ийн хэрэгжилтийг урагшлуулахад орон нутгийн “манлайллыг ahiulah ni” талаар санал солилцоно.
Энэхүү яриа хэлэлцээ нь UNCCD-ийн холбогдох хэлэлцээр, шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргаа зайлшгүй чухал түнш болох үүргийг бататгах, олон түвшний засаглал болон салбар хоорондын түншлэлийг бэхжүүлэх, мөн UNCCD-ийн үйл явцад орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргааны оролцоог тогтмолжуулахад шаардлагатай дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилготой. Түүнчлэн сэдэвчилсэн зэрэгцээ хуралдаануудын суурийг тавьж, Улаанбаатарын тунхаглалын үр дүнд хувь нэмэр оруулна.
Илтгэгчид:
- Бяруузана Пүрэвдагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, зохион байгуулагч талын төлөөлөгч, хүндэт зочин
- Доктор Урсула Сауттер, ХБНГУ-ын Бонн хотын орлогч дарга
- Ноён Андре Виола, Францын Од (Aude) мужийн департаментын Европ болон олон улсын харилцаа хариуцсан зөвлөх
- Фиона МакКлуни, НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн (НҮБ-Хабитат / UN-Habitat) Global Solutions газрын бодлого, хууль тогтоомжийн хэлтсийн дарга нар оролцох юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.