ОХУ-д шатахууны хямрал гүнзгийрч, ШТС-ууд дээр урт дараалал үүсэх болжээ

ОХУ-д шатахууны хомсдол үүссэний улмаас шатахуун түгээх станцууд дээр урт дараалал үүссэн байна. Энэ талаар дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, ОХУ-д ШТС-ууд  1 автомашинд 30-60 литр шатахуун авах хязгаарлалт тогтоосон байна.

Москва хотод л гэхэд, шатахуун авахаар очерлож байгаа машинуудын цуваа 1 километрт хүрсэн байна. Зарим жолооч бензин авахаар хэдэн цаг урт дараалалд зогсож байгаа талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ.  Зөвхөн нийслэл Москва хотод төдийгүй хэд хэдэн муж, хотуудад шатахууны хомсдол үүсэж, хязгаарлалт тавьжээ.

Өнөөдрийн байдлаар, ОХУ-ын Москва хотод шатахууны үнэ нэмэгдэж, АИ95 автобензины үнэ 140 рубль буюу 1 литр нь 6000 төгрөгт хүрээд байгаа юм байна.

Оросын зарим телевизийн мэдээлснээр, “ОХУ-д дайны нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны хямралын шинэ үе эхэллээ. Орос даяар ШТС-уудын гуравны нэг нь шатахуунгүй байна” хэмээн онцолсон байна.

Харин шатахууныхаа 90 гаруй хувийг ОХУ-аас авдаг монголчууд бидний хувьд нөхцөл байдал ямар байна вэ?

Зарим ШТС-ууд АИ92 авто бензиний үнээ нэмж, 3040 төгрөгөөр зарж байгаа ч зарим нь огт  өгөхгүй байна. Харин евро 92 бараг 5000 төгрөгт хүрчээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.