Аймгийн төвүүд дэх ШТС-ын дундаж дугаарлалт 62 машин байна

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах Шуурхай штабын ээлжилт хуралдаан болж, нөхцөл байдлын мэдээллийг танилцуулжээ. Хурлыг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням удирдаж, холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонсон тодорхой үүрэг чиглэлүүдийг өгчээ.
b4f7ea31fa644f01b787ab0848cffe4e
ТЦА-аас нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассан гэдгийг онцоллоо. Өнгөрсөн 24 цагийн байдлаар:
 
- 10-20 машин дугаарласан 1 ШТС
- 20-30 машин дугаарласан 16 ШТС
- 30-40 машин дугаарласан 17 ШТС
- 40-50 машин дугаарласан 20 ШТС
- 50-100 машин дугаарласан 10 ШТС байна.
 
Харин аймгийн төвүүд дэх ШТС-ын дундаж дугаарлалт 62 машин байна. Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Орхон аймгуудад шатахууны хангамж муу байгаагаас дараалал ихсэж байна. Дундговь аймагт ШТС дэх хүлээгдэл 400-450 машинд хүрсэн байна.
Иймээс ч шуурхай штабын зүгээс хөдөө, орон нутагт шатахууны хангамжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах үүргийг аж ахуй нэгжүүдэд өгчээ. Нэн тэргүүнд дараалал ихээр үүсч байгаа Дундговь, Өвөрханагй, Өмнөговь, Хэнтий, Орхон, Дархан-Уул аймгуудад анхаарахыг сануулсан байна. 
a148cae22f894c1290445ea422b1a86a
 
Мөн Шуурхай штабын зүгээс намрын тариа хураалт хаяанд ирсэн учраас газар тариалангийн бүс нутгууд, ААН-үүд болон ХХААХҮЯ, Онцгой байдлын байгууллагуудын дизель түлшний хангамж сайн байгаа үед аюулгүйн нөөцөө бүрдүүлэхийг санууллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.