Өөр өөр мэргэжлийнхнээс бүрдсэн MC Collection хамтлаг байгуулагдаад 20 жил болжээ
MC Collection хамтлаг 20 жилийн ойн тоглолтоо 09-р сарын 05-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна. MC Collection бол анх байгуулагдсан бүрэлдэхүүнээрээ өнөөг хүртэл эвтэй найртай уран бүтээлээ туурвисаар яваа цөөн хамтлагуудын нэг юм.
MC Collection хамтлагийн гишүүд хуульч, сэтгүүлч, эмч, дулааны инженер, тайз, дэлгэцийн найруулагч гэх өөр өөр мэргэжлийн хүмүүс боловч уран бүтээлээ хэзээ ч орхигдуулахгүй туурвисаар, дуулсаар л байгаа билээ. Тэдний товч ярилцлагыг толилуулж байна.
MC Collection- хамтлагийн гишүүн MB: Манай хамтлаг бол хамгийн их гишүүнтэй, хүн хэзээ хорогддоггүй, хүн нэмэгддэг хамтлаг. 20 жилийн ойн тогтлолт дээрээ хамтлагийн бүх хит дуунуудаа дуулна...
MC Collection хамтлагийн гишүүн Амараа бол дулааны инженер мэргэжилтэй нэгэн аж. Тэрээр,
Миний аав хэлдэг байсан "Монголд Улсад" хүйтний улирал гэж байхгүй үед чи мэргэжилгүй болно гэж хэлж байсан. Би өөрөө дулааны инженер мэргэжил сонгож, 10жилээ төгсөөд одоо хүртэл дулааны инженерээр ажиллаж байна.
Хажуугаар нь MC Collection хамтлагийнхантайгаа уран бүтээлийн ажлаа амжуулаад л байдаг...
MC Collection- хамтлагийн гишүүн Жаргалан: Манай хамтлагийн гишүүд бүгд өөр салбарын, өөр мэргэжилтэй хүмүүс нийлж бий болсон. Магдагүй Collection гэдэг үг гэж үүнийг л хэлэх байх даа.
Ажлынхаа хажуугаар уран бүтээлийн ажлаа амжуулаад л явж байна. 20 жилийн ойн тоглолт маш сайхан болно, маш их догдолж байна. Бүгд ирээрэй...
MC Collection хамтлагийн гишүүн Undika: Би шүдний эмч мэргэжилтэй ч ажлынхаа хажуугаар хобби, дуртай зүйлээ дагаад уран бүтээл хийх нь зөв гэдгийг ойлгосон
Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлаж байж байгаад эргээд тайзан дээр гараад бууж ирэхэд би яг нисэж байгаа мэт мэдрэмж аваад байгаагаа анзаарсан. Тиймээс хүн дуртай зүйлээ хийх нь зөв юм байна гэж ойлгосон.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.