Б.Пүрэвдагва: Туулын хурдны зам хуучин трассаараа баригдахгүй
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Хотын дарга Б.Пүрэвдагва "Туулын хурдны зам гэсэн ойлголт байхгүй, трассыг өөрчилнө. Экосистем рүүгээ халдах зүйл хийхгүй" гэж мэдэгдлээ.
Нийсэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва:
-Улаанбаатр хотын экосистемийн хамгийн чухал хэсэг бол Туул гол. Туул голыг дагасан байгалийн эсрэг үйлдэл хийхгүй гэдгээ албан ёсоор ард иргэддээ мэдэгдье.
Трасс өөрчилнө гэдэг нь замын маршрут, чиг шугамыг өөрчилнө гэсэн үг. Яагаад хэлэлцээ хийж байна вэ гэхээр, нэг талаас нийслэл хот захиалагч гэж гарын үсэг зурсан, нөгөө талаас China Highway гэдэг компани гүйцэтгэгч гэж гарын үсэг зурсан гэрээний эрх зүйн асуудал яригдаж байгаа юм.
Тиймээс бид хөрөнгө оруулагчид, гүйцэтгэгч компаниудын эрх ашгийг харах ёстой учраас хэлэлцээ хийж байгаа юм. Туулын хурдны зам гэсэн ойлголт байхгүй болсон.
Нэгэнт гарын үсэг зурсан хэлэлцээний хүрээнд төлөвлөгдсөн төсвийг түгжрэлийг үр ашигтайгаар бууруулах, иргэдийн цаг хугацааг хэмнэх боломжийг бүзщрдүүлэх замууд руу шилжүүлэхээр ярьж байгаа юм. Тооцоо судалгаатайгаар өөр зам хийх хэлэлцээр хийж байна. Түүнээс биш хуучин трассаар энэ зам хийгдэхгүй.
Хотын даргын хувьд экосистем рүүгээ ямар нэг байдлаар гар хүрэх, халдах үйлдэл хийхгүй гэдгээ мэдэгдье.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.