FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
Бидний өмсөж буй хувцас газар нутгаас эхэлдэг. Энэ санаа өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан "Fashion4Land форум"-ын гол агуулгыг тодорхойллоо.
Тус форумын үеэр байгалийн ширхэгт материал, газрын тогтвортой менежмент болон загварын салбарын хөгжлийн шинэ хандлагыг хэлэлцэж, залуучуудын бүтээлч санаачилга, тогтвортой загварын шийдэл, ноос болон бусад байгалийн ширхэгтийн ирээдүйн боломжийг онцолсон юм.
Загварын салбарыг бид ихэвчлэн дизайн, гоо зүй, хэрэглээний соёлтой холбон ойлгодог. Харин Fashion4Land үүний цаана буй илүү өргөн хүрээний асуудлыг хөндөж байна. Тухайлбал, бидний өмсдөг хувцсыг бүтээх түүхий эд хаанаас бий болдог вэ? Түүнийг үйлдвэрлэхэд газар, ус, хөрс, бэлчээр болон экосистемд ямар нөлөө үзүүлдэг вэ? гэсэн асуултыг дэвшүүлж байна.

![]()
![]()

Ингэснээр Fashion4Land-ийн хэлэлцүүлэг хувцсыг хэрхэн үйлдвэрлэх вэ?гэсэн асуултаас нэг алхам цаашилж хувцасны түүхий эдийг бий болгож буй газар нутгаа хэрхэн эрүүл байлгах вэ? гэсэн илүү өргөн хүрээний асуудлыг хөндөж байна. Өнөөдрийн Fashion4Land форумын онцлох оролцогчид төрийн бодлого, бизнес, инноваци, загварын салбар болон урлагийн төлөөллийг нэг дор нэгтгэлээ.

![]()
![]()
![]()
![]()
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ ӨВ СОЁЛОО ХАДГАЛЪЯ #UNCCD #cop17mongolia -------
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.