НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирлын орлогч, хатагтай Бет Бекдолыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. 

viber image 2026 08 24 21 11 04 760

Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улс 1973 онд НҮБ-ын ХХААБ-д элссэн цагаасаа хойш тус байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааг тууштай дэмжсээр ирсэн. Өнөөдөр ч Монгол Улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа ядуурлыг бууруулах, өлсгөлөнг зогсоох зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, санаачилгуудыг үргэлжлүүлэн дэмжиж, найдвартай бөгөөд идэвхтэй түнш хэвээр байна. Монгол Улс, НҮБ-ын ХХААБ хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Эрхэм хүндэт Ерөнхий захирал Др.Чю Дониу-ийн 2024 онд Монгол Улсад хийсэн айлчлал болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улс дахь төрийн айлчлал, мөн үеэр НҮБ-ын ХХААБ-д зочилсон нь хамтын ажиллагааг улам бэхжүүлж, цаашид шинэ түвшинд хүргэхэд томоохон түлхэц болсныг онцлов.  

viber image 2026 08 24 21 11 02 751

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирлын орлогч, хатагтай Бет Бекдол, “COP 17” бага хуралд Монгол Улсын Засгийн газрын манлайлалд талархал илэрхийлж, бэлчээрийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх болно гэв. Мөн хил дамжсан малын халдварт өвчний эсрэг тухайлбал, шүлхийн эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв. 

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаар 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан. Олон улсын жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг НҮБ-ын хэмжээнд зохицуулах үндсэн үүргийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хүлээн хэрэгжүүлж байна. Олон улсын жилийн Удирдах хороог Монгол Улс даргалж буй.  “COP17” болон “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” нь нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн үнэлэмж, ач холбогдлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсөн байдлыг урт хугацааны бодлого, хөрөнгө оруулалт, бодит үйл ажиллагаа болгоход чухал боломж нээж өгч буй юм. 

viber image 2026 08 24 21 10 55 955

viber image 2026 08 24 21 10 57 716

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.