Монгол улсын цэргийн баг Хаити улсад хүрэлцэн ирлээ

Монгол улсын цэргийн баг Хаити улсад хүрэлцэн ирлээ
 
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2025 оны 2793 дугаар тогтоолын хүрээнд НҮБ-ын дэмжлэгтэй “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг Карибын тэнгисийн бүс нутагт орших Бүгд Найрамдах Хаити Улсын нийслэл Порт-о-Принс хотод саадгүй хүрэлцэн ирж, Вертьер цэргийн баазад шилжин байрлалаа.
63a48e8e486644fab17ba6cc603963da
Тус ажиллагааны хүчний штабын бүрэлдэхүүн 2026 оны 05 дугаар сард Хаити Улсад хүрэлцэн ирж, ажиллагааны төлөвлөлт, стратегийн үнэлгээ хийх, олон улсын цэргийн багуудыг хүлээн авах бэлтгэл хангах, цэргийн тусгай ажиллагааг удирдан зохион байгуулах чиглэлээр ажиллаж эхэлсэн. Ийнхүү Монгол Улсын цэргийн баг үндсэн бүрэлдэхүүнээрээ ажиллагааны газар оронд хүрэлцэн ирснээр манай алба хаагчид Эль Сальвадор, Гватемал, Чад, Ямайка, Шри-Ланка зэрэг улсын цэргийн алба хаагчидтай мөр зэрэгцэн үүргээ гүйцэтгэж эхлээд байна.
08e9e57e27fc4631b8361aa094a4353c
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст үүрэг гүйцэтгэж байгаа нь энхийг дэмжих болон олон улсын ажиллагаанд оролцсон 20 гаруй жилийн түүхэнд газар зүйн хувьд эх орноосоо хамгийн алслагдсан бүс нутагт үүрэг гүйцэтгэж буйгаараа онцлог бөгөөд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулж буй Монгол Улсын хувь нэмэр, цар хүрээ улам өргөжиж буйн илэрхийлэл болж байна.
8bb777ea4d144485af183bf02d67912b

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.