COP17-ын хүрээнд Ойн газар болон Францын ONFI байгууллагын төлөөлөл уулзаж, ойн түймрээс урьдчилан сэргийлэх системийн талаар санал солилцлоо

COP17-ын хүрээнд Ойн газар болон Францын ONFI байгууллагын төлөөлөл уулзаж, ойн түймрээс урьдчилан сэргийлэх системийн талаар санал солилцлоо
 
COP17-ын хүрээнд Ойн газар болон Францын ONFI байгууллагын төлөөлөл уулзаж, Mongolian Forest Watch (MFW) санаачилгын хэрэгжилт, демо хувилбар болон ойн түймрээс урьдчилан сэргийлэх системийн талаар санал солилцлоо.
0c4c26df44c7435fa16864b5d6308c4e
 
Уулзалтын үеэр ONFI-ийн төлөөлөгчид MFW-ийн демо хувилбарыг танилцуулж, цаашид холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийг оролцуулсан workshop зохион байгуулах талаар мэдээлэв.
 
Мөн ойн түймрийн эрсдэлийг үнэлэх, эрт сэрэмжлүүлэх системийг хөгжүүлэхэд түүхэн мэдээлэл, цаг уур, хуурайшилт, ургамалжилт болон орон зайн нарийвчилсан өгөгдлийг ашиглах шаардлагатайг онцоллоо.
43aa423e653f4e8085b3d1649533ee45
 
Ойн газрын дарга Б.Оюунсанаа сургалт, workshop-ийг орон нутгийн төлөөллийг цахимаар оролцуулсан hybrid хэлбэрээр зохион байгуулах санал гаргав.
Талууд MFW-ийн демо хувилбарыг сайжруулж, шаардлагатай өгөгдлийг бүрдүүлэн, пилот системийн хөгжүүлэлтийг цаашид үргэлжлүүлэхээр санал нэгдлээ.
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.