ХЗДХЯ-наас “Бие биеэ ойлгодог хүүхэд” гарын авлагыг боловсруулж, хүүхдүүдэд хүргэжээ

ХЗДХЯ-наас “Бие биеэ ойлгодог хүүхэд” гарын авлагыг боловсруулж, хүүхдүүдэд хүргэжээ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Бие биеэ хайрладаг хүүхэд” сургалтын гарын авлагыг боловсруулан 2026 оны зуны хугацаанд зусланд амрагч хүүхдүүдэд  хүргэх ажлыг санаачлан хэрэгжүүллээ. Энэхүү гарын авлага нь хүүхэд, өсвөр үеийнхний дундах дээрэлхэлт, гадуурхалт, гэмт хэрэгт өртөж буй байдлыг бууруулах  зорилгоор сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд санаачилсан ажил юм. ОУХНЦ-ын арга зүйн багийн арга зүйчид  энэхүү гарын авлагад орсон дасгал ажлуудыг амрагчдад хэрхэн хүргэх талаарх арга зүйн сургалтыг 12 бүлгийн удирдагчдад  зохион байгуулж ажилласан байна.

ae618d38d35a413a90c4278e23ff7ce3

Бүлгийн удирдагчид 2026 оны зуны  5-9 дүгээр ээлжүүдэд  долдугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны хооронд амарсан  3000 орчим амрагчдад гарын авлагын  агуулгад орсон “Хүн байх эрхэм чанар”, “Дэээрэлхдэггүй,  айдасгүй, бие биеэ дэмждэг хүүхдүүд”, “Цахим дээрэлхэлт”  сэдвийн хүрээнд хоёр удаагийн бүлгийн ажил, нэг удаагийн өртөөчилсөн ажил, хоёр удаагийн лекц таниулгыг зохион байгуулжээ.    Мөн  “Найз байя” зургийн  хүрээнд  зургаа даруулан,  “Дээрэлхэлтгүй байх” уриалгыг  найзууддаа хүргэх аяныг ч хэрэгжүүлсэн байна.

e2ab16dd6a0d42a3b2e306cad02a700e

Түүнчлэн 11-14 насны амрагчдад  “Өөртөө болон найздаа тусалж сурцгаая” агуулгаар дөрвөн өртөөт хөтөлбөрийг зохион байгуулсан бөгөөд уг хөтөлбөрт зуны тавдугаар ээлжид амарсан 240 орчим хүүхэд, зургаадугаар ээлжид амарсан 130 орчим хүүхэд хамрагджээ. Улмаар “Хорт зуршил” агуулгыг өртөөчилсөн байдлаар, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулсан аж.

Тодруулбал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хорт зуршлын хэлтсийн  мэргэжилтэн  Ш.Батсуурь “Электрон тамхины хор уршиг” өртөөг, ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан “Өөрийгөө хамгаалъя” өртөөг,  СХД-ийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн ажилтнууд “Зөв дадал” өртөөг хамтран зохион байгуулж ажиллажээ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.