МХБХ-ны үйл ажиллагааны тодорхойгүй байдал, хариуцлагагүй, мэргэжлийн бус шийдвэрүүд нь клубуудын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

МХБХ-ны үйл ажиллагааны тодорхойгүй байдал, хариуцлагагүй, мэргэжлийн бус шийдвэрүүд нь клубуудын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.
МЭДЭГДЭЛ
Хангарьд хөлбөмбөгийн клуб нь хөлбөмбөг сонирхогчдын дэмжлэг, түнш байгууллагуудын хөрөнгө оруулалтаар 1996 оноос хойш Дээд лигийн тэмцээнд тасралтгүй оролцож, Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд МХБХ-ны дүрэм, журам болон шударга өрсөлдөөний зарчмыг хүндэтгэн спортын хөгжлийн төлөө тогтвортой үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
Мэргэжлийн хөлбөмбөгийн тогтвортой хөгжил нь урт хугацааны тодорхой төлөвлөлт, тогтвортой дүрэм журам, хариуцлагатай удирдлага, сахилга баттай үйл ажиллагаанаас шууд хамааралтай.
Харамсалтай нь МХБХ-ны үйл ажиллагааны тодорхойгүй байдал, хариуцлагагүй, мэргэжлийн бус шийдвэрүүд нь клубийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.
 
Бидний зорилго бол хэн нэгнийг буруутгах бус, Монголын хөлбөмбөгийн цаашдын хөгжилд клуб, холбоо, тоглогч, хөгжөөн дэмжигчид харилцан хүндэтгэлтэй, хариуцлагатай, тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.
Иймд Хангарьд клубээс Монголын Хөлбөмбөгийн Холбоонд дараах асуудлаар албан ёсны мэдэгдэл хүргүүлж, клубүүдийн хэвийн үйл ажиллагааг хангахуйц тодорхой, ил тод, хариуцлагатай, мэргэжлийн зохион байгуулалтыг шаардаж байна.
efe62abbe7ad457a8e3f1c102d95dc658b2a68a111e0496098323124d7157c577ca7808844144bccba872ed48c794881
ce9854605d87484eae7b270e2f1ed0b572bc0759e02040a8ae0b76fa281b2ecf
ХАНГАРЬД ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ НҮТББ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.