УИХ-ын дарга С.Бямбацогт 24 жилийн дараа Люксенбургийн Их Гүнт Улсад айлчилж байна

УИХ-ын дарга С.Бямбацогт 24 жилийн дараа Люксенбургийн Их Гүнт Улсад айлчилж байна

УИХ-ын дарга С.Бямбацогт 24 жилийн дараа Люксенбургийн Их Гүнт Улсад айлчилж байна. 

5a311672f9f84bb1823e5386530e7d7b

Люксембург нь дундад зууны үеэс олон жижиг, ханлиг улсаас Их Гүнт Улсын хэмжээнд өргөжин хөгжиж, 1839 онд тусгаар тогтнолоо зарласан. Дэлхийн хоёрдугаар
дайны дараа Европын интеграцид идэвхтэй оролцож ирсэн. Эдүгээ газар нутгийн хэмжээгээр Европын хамгийн жижигт тооцогдох хэдий ч эдийн засаг, санхүүгийн өндөр
хөгжилтэй орнуудын нэг болсон.
Люксембург Улс нь Европын Холбоо болон Умард атлантын гэрээний байгууллага (NATO)-ыг үндэслэгч улсуудын нэг юм.
Түүхэн замнал:
963 он: Люксембургийн түүхийн эхлэл үе гэж үздэг. Гүн ЗигфридЛюксембургийн хадан цайз болох Люцилинбургукийг эзэмшсэнээр хот,улсын хөгжил эхэлсэн
1354 он: Люксембург нь Гүнт Улс (Duchy) болсон
1443 он: Бургундийн эрхшээлд орж, дараа нь Хабсбургийн эрхшээлд шилжсэн
1815 он: Наполеоны дайн дууссаны дараа Их Гүнт улс (Grand Duchy) болсон
1839 он: Лондоны гэрээгээр тусгаар тогтносон улс болсон
1867 он: Лондоны гэрээгээр Люксембургийн төвийг сахих статус олон улсад баталгаажсан
1914–1918: Дэлхийн I дайны үед Германы эзлэн түрэмгийлэлд өртсөн
1940–1944: Дэлхийн II дайны үед Германы эзлэлтэд дахин орсон
1944–1945: Люксембург Улсыг холбоотны хүчин чөлөөлсөн
1949 он: НАТО-гийн үүсгэн байгуулагч гишүүн орнуудын нэг болсон
1952 он: Европын Нүүрс, гангийн нийгэмлэгийн нэг хэсэг Люксембургт байрласан нь тус улсыг Европын интеграцийн чухал төв болгоход түлхэц үзүүлсэн
1957 он: Европын эдийн засгийн нийгэмлэгийг үүсгэн байгуулсан Ромын гэрээнд гарын үсэг зурсан 6 улсын нэг болсон
1985 он: Люксембургийн Шенген хотод Шенгений хэлэлцээрт гарын үсэг зурсан
Одоо: Люксембург Улс нь Европын Холбооны үндэслэгчдийн нэг бөгөөд санхүү, банк, хөрөнгө оруулалтын сан, Европын байгууллагуудаараа олон улсад чухал байр суурь эзэлж байна.
Люксембург хот
Люксембург хот нь Люксембург Улсын нийслэл бөгөөд тус улсын улс төр, эдийн засаг, соёлын төв юм. Баруун Европын төв хэсэгт, Альзетт болон Петрусс голын хөндийд орших энэхүү хот нь баялаг түүхэн өв, орчин үеийн хөгжил, олон улсын ач холбогдлоороо алдартай. Хотын хүн ам харьцангуй цөөн боловч олон үндэстэн, соёлын төлөөлөлтэй.
Люксембург, франц, герман хэлүүд өргөн хэрэглэгддэг бөгөөд англи хэл ч түгээмэл ашиглагддаг. 2025 оны байдлаар Люксембург хот 137,696 оршин суугчтай бөгөөд 160 гаруй үндэстэн амьдардаг, олон улсын соёлыг шингээсэн хот юм.

Хотын хүн амын дийлэнх хэсгийг гадаадын иргэд бүрдүүлдэг нь түүнийг Европын хамгийн олон үндэстэнтэй хотуудын нэг болгожээ. Өндөр амьжиргааны түвшин,
аюулгүй орчин, чанартай боловсрол, дэвшилтэт дэд бүтэц нь тус хотыг Европын хамгийн таатай амьдрах орчинтой хотуудын нэг болгодог.


Люксембург хот нь дундад зууны үеэс эхлэлтэй баялаг түүхтэй. 963 онд Зигфрид гүн энд цайз байгуулснаар хотын суурь тавигдсан гэж үздэг. Олон зууны турш Европын стратегийн чухал төв байж, хүчирхэг бэхлэлтүүдээрээ “Хойд зүгийн Гибралтар” хэмээн нэрлэгдэж байсан Өнөөдөр хотын хуучин дүүрэг, цайзын үлдэгдэл нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Хотын хамгийн алдартай түүхэн дурсгалт газруудын нэг бол Бок Каземат юм.

Энэхүү газар доорх хонгил, хамгаалалтын байгууламж нь 17-18 дугаар зууны үед байгуулагдсан бөгөөд Люксембургийн түүхийн бэлгэдэл болон уламжлагдан ирсэн. Мөн Петрусс Каземат нь жуулчдын сонирхлыг ихээр татдаг. Үүнээс гадна Их Гүнгийн ордон нь Люксембургийн төрийн тэргүүний албан ёсны ордон бөгөөд зуны улиралд жуулчдад нээлттэй байдаг. НотрДамын сүм нь 17 дугаар зууны үеийн готик болон сэргэн мандалтын хэв маягийг хослуулсан архитектурын гайхамшигт бүтээл юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.