Л.Энх-Амгалан: Энэ хичээлийн шинэ жилээс хүүхдүүд тоглонгоо цагаан толгойн үсгээ сурж, тоглонгоо тоо бодож, тоглонгоо уншиж сурна
Хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэндчилгээ дэвшүүлжээ.
Мэндчилгээ:
-Эрдмийн их аянаа эхэлж байгаа энхрий бяцхан дүү нар, ээж, аав, асран хамгаалагч, ачит багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн “Эрдмийн баяр”-ын мэндийг хүргэе! Жил бүрийн 9 дүгээр сарын 1 бол ерөөсөө бидний баяр... энэ үг цаанаа л сэтгэлд дотно.
Энэ хичээлийн жилээс эхлэн 1 дүгээр ангиийн хөтөлбөр шинэчлэгдэж тоглонгоо цагаан толгойн үсгээ сурж, тоглонгоо тоо бодож, тоглонгоо уншиж сурна.
Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль гэж сайн хөтөлбөртэй, сайн багштай, хуурамч дүнгүй, хүүхэд бүр хувьсах зардалтай, хүүхэд бүр халуун хоолтой, үе тэнгийн дээрэлхэлтгүй, ухаалаг, эрүүл аюулгүй, хүртээмжтэй сургуулийг хэлнэ.
Бид хүүхэд бүрийг ЖИЛД 1 УДАА ЭРТ ИЛРҮҮЛЭГ-т оруулдаг болно.
Өнөөдөр сургууль бүр эмчтэй, хоол зүйчтэй, сэтгэл зүйчтэй болсон. Дүү нар минь ӨДӨРТ 15 МИНУТЫН ЦАГ ГАРГАЖ ЗААВАЛ НОМ УНШИЖ, УНШСАН ХЭСГЭЭ ОЙЛГОЖ, ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛЖ СУРАХ хэрэгтэй.
Гэрийн даалгавар хийхэд заримдаа хэцүү, уйтгартай байдгийг Гэрийн даалгавар хийлгэх гэж айл өрх бүрт ямар уур амьсгал үүсдгийг бага ангийн хүүхдүүдтэй ээж аавууд, асран хамгаалагч та бүхэн сайн мэдэж байгаа.
Энэ хичээлийн жилээс ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ хийж ГЭРИЙН ДААЛГАВРЫГ ХӨНГӨН БОЛГОЖ өгөхийг зорьж байна.
Өнөөдрөөс эхлэн дунд ангид дэвшин суралцаж буй дүү нартаа захихад хичээлийн тоо, гэрийн даалгавраас бүү халшраарай.
Дүү нараа Англи хэл сурахад дөхөм болгох багшийн ур чадвараас үл харгалзан pearson платформ, тоглонгоо суралцах математикийн эдүтэн, байгалийн ухааны хичээлийг илүү ойлгомжтой болгох мозайк хөтөлбөрийг та бүхэндээ бид зориулсан билээ.
Ахлах ангийн босго алхаж буй дүү нар минь өнөөдрөөс эхлэн ирээдүйд ямар мэргэжилтэй болох сонголт чинь ямар хичээлийг илүү сонгох, гүнзгийрүүлэн үзэхээс хамаарна. Ийм учраас та бүгдэдээ хамгийн хаана сурч, хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан “мэдлэ” платформийг бэлдлээ.
Энэ жилээс сурч, амьдарч буй аймаг, дүүрэг бүрт чинь хамгийн ойр төрөлжсөн ахлах сургуульдаа сурах боломжийг бас олгож байна.
Эцэг, эх, асран хамгаалагч, багш нар бид хамтдаа МОНГОЛ ХҮҮХЭД БҮРИЙГ оюуны тамиртай, сэтгэлийн тамиртай, биеийн тамиртай болгож төлөвшүүлэх ёстой. Сурагч- багш- эцэг эх- асран хамгаалагч гурав тулгын гурван чулуу шиг бие биеэ дэмжиж сурч хөгжих ёстой.
Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг.
Та бүхэндээ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.