Өнөөдөр бороотой сэрүүхэн өдөр үргэлжилнэ

Өнөөдөр бороотой сэрүүхэн өдөр үргэлжилнэ

 Есдүгээр сарын 4-нд ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Харин бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метрийн хурдтай байна. Говь, тал, хээрийн нутгаар салхи зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэх төлөвтэй.

Өнөөдөр нутгийн хойд болон уулархаг бүсээр сэрүүхэн байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +13…+18 градус, говийн баруун хэсгээр +22…+27 градус, харин говийн зүүн хэсэг болон Дорнодын тал нутгаар +27…+32 градус дулаан байна.

  УЛААНБААТАРТ: Нийслэл орчимд үүл багасаж, үдээс өмнө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө сэрүүсэж, +16…+18 градус дулаан байна.

 БАГАНУУРТ:  Үүлэрхэг, бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө +16…+18 градус дулаан байна.  

ТЭРЭЛЖИД: Үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө сэрүүсэж, +14…+16 градус дулаан байна.

Иргэд та бүхэн гадагш гарахдаа борооны болон салхины нөхцөлд тохируулан хувцаслаж, замд анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.