Б.Хурц нарын шүүх хурал маргааш ч үргэлжилнэ

6706

Наймдугаар сарын 12-ноос эхлэн гурав дахь өдрөө үргэлжилж байгаа Б.Хурц нарт холбогдох шүүх хурлын явцад шүүгдэгч болон хохирогчдыг асуугаад дуусчээ.  Одоогоор гэрчүүдийг асууж байгаа бөгөөд шүүх хурал маргааш/2019.08.15/ ч мөн үргэлжлэх төлөвтэй байна. Шүүх хуралдаанд нийт 49 оролцогч оролцож байна. Уг хэрэг прокурорын байгууллагаас маш нууцын зэрэглэлтэй ирсэн бөгөөд төрийн болон албаны нууцын тухай хуулийн 17.1.2-т заасанчлан 20 жилийн хугацаанд нууцлах ажээ. Тиймээс шүүх хурал хаалттай үргэлжилж байгаа юм байна.

Шүүх хурлын үеэр өчигдөр/2019.08.13/ хохирогч Т.Чимгээгийн бие муудаж, өмгөөлөгчийн даралт ихэссэн байна. Харин шүүх хуралд Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ажиглагчаар оролцуулахаас татгалзсан нь шүүх хуралдаанд хөндлөнгөөс нөлөөлж, хууль зөрчих эрсдэлтэй гэж үзсэн байна. Шүүх хурал үргэлжилж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here