Ц.Мянганбаяр Архангай аймгийг 20 гаруй жилийн турш хууль бусаар ухжээ

1426

Засгийн газрын хуралдаанаар Архангай аймагт 13 лиценз, Өмнөговь аймагт 10 лиценз цуцалсан шийдвэр гаргав.

Архангай аймаг дахь 13 лиценз бол “Монгол газар” компанийн эзэмшлийнх ажээ. Ц.Мянганбаяр гэгч эрхэм 20 гаруй жил Архангай аймгийн Цэнхэр сумыг ухаж уул, мод, усыг сүйтгэхдээ ердөө дөрвөн лиценз дээр нь л байгаль орчны менежментийн төлөвлөгнөө батлуулсан байжээ. Өөрөөр хэлбэл, тэрээр 20 гаруй жил хууль зөрчин байж Архангай аймгийг сүйтгэжээ.

Харин Өмнөговь аймагт олгогдсон 10 тусгай зөвшөөрлийг мөн цуцлав. Түүний дунд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Сауд гоби коэл транс” ХХК-ийн 3 лиценз дээр нэмээд 2019 оны 08-р сард шинээр олгогдсон 7 лицензийг цуцалжээ.

Энэ мэт хууль бус ашиглалтын тусгай зөвшөөрөл олголт, хариуцлаггүй уул уурхайгаас үүдэн Монгол улсын хэмжээнд нийт 1100 байршилд 27405 га газар эвдэрснээс 8,8 мянган га газар буюу уул, ус, мод хамрах газар эзэн холбогдогч нь олдохгүй эвдэрч сүйджээ.

Эдгээр эвдэгдэж, сүйдэгдсэн газрыг нөхөн сэргээхэд эхний ээлжинд 540 тэрбум төгрөг шаардагдах тооцоог БОАЖЯ хийсэн байна.

 

 

 

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here