Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийг түймрийг цурамд орууллаа
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар (аймгийн төвөөс зүүн урд зүгт 485 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 125 км-т) хээрийн гал түймэр гарсан дуудлага энэ сарын 08-ны өдрийн 11:55 цагт ирсэн.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Халхгол сум дахь 62 дугаар анги, Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0198 дугаар анги, Халхгол сумын Мэргэжлийн анги, Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нийт 83 хүн, 13 автомашинтайгаар унтраах ажиллагааг 10 бүлэгт хуваагдан зохион байгуулж гарсан хээрийг түймрийг цурамд орууллаа.
Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн “Сүүл сэрвэн” гэдэг газар (2026.10.11) бүртгэгдсэн хээрийн түймрийг өнөөдөр (2026.10.12) 01:10 цагт цурамд оруулж, 06:45 цагт бүрэн унтраалаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.