Сэтгүүлч Т.Шинэбаярыг нэг сарын хугацаатай цагдан хорилоо
Сэтгүүлч Т.Шинэбаярыг баасан гарагийн шөнө 48 цагийн хугацаатай саатуулан, шалгаж эхэлсэн байдаг. Харин өнөөдөр 48 цагийн хугацаа дуусаж, түүнийг үргэлжлүүлэх эсэх шүүх хуралдаан болох ёстой байсан ч Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өчигдөр/2026.10.11/ хуралдаж, түүнийг 30 хоногоор үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гарагжээ.
Ингэхдээ прокурорын байгууллагын саналаар сэтгүүлч Т.Шинэбаярыг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр цагдан хорьсон байдаг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.