Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтайн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм хур тунадас орно

Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтайн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм хур тунадас орно

Нутгийн баруун хагаст үүлшинэ, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтайн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +3...+8 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +13...+18 хэм, бусад нутгаар +8…+13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. +9...+11 хэм дулаан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.