Сэтгүүлч Б.Отгон: Ногдол ашгийг хүртэл дээгүүрээ хувааж идэх юм уу? Зүгээр иргэдийн дансанд хийчих!
Оюутолгойн ногдол ашгаас авах гурван их наяд төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулах талаар Засгийн газар ярьж буй. Гэхдээ ард иргэдийн санал асуулга явуулж байж шийднэ. Харин олон нийт, зарим сэтгүүлчид ногдол ашгаа иргэдийнг дансанд төвлөрүүлэхйг шаардаж байна. Улмаар 10.14-нд Сүхбаатарын талбайд "Оюутолгойн ноогдол ашгаа иргэн бүр дансандаа авья” сэдэвт бүх нийтийн жагсаалыг Сүхбаатарын талбайд хийх гэж байна.
Уг асуудлаар сэтгүүлч Б.Отгон:
-Иргэд нь жагсаж цуглаж, хоолойгоо сөөтөл орилж, зам хааж, эрүүгийн хэрэгтэн болохоос наагуур явж байж арай гэж Монголчууд Оюутолгойгоос түүхэндээ анх удаа ногдол ашиг 2027 онд авахаар болсон. Гэрээ байгуулагдаад 18 жил, баялаг анх экспортолсноос хойш 14 жилийн дараа. МӨН Ч ИХ ХҮЛЭЭСЭН ДЭЭ.
Гэтэл нөгөө хулгайчууд ногдол ашгийг дээгүүрээ хувааж идэхээр аль хэдийн төлөвлөжээ. 2027 онд Оюутолгойгоос 3 их наядын ногдол ашиг авахаас 2 их наядыг нь Засгийн газар төсвийн цоорхойг нөхөж , 1 их наядыг нь Баялгийн сан руу хийнэ гэж мэдэгдлээ. 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуулиар цаадуул чинь ТОЙРОГ УСЛАХ гэж байна.
-Оюутолгойн ногдол ашгаар нийт 51 төслийг санхүүжүүлэхээр болсны дотор 4 боомтын шинэчлэл, 15 сургуулийн дотуур байр, 7 автозам, 18 эрчим хүчний төсөл багтжээ. Маш өндөр үнэтэйгээр зөвхөн 2027 онд санхүүжүүлэхээр болжээ .
Тухайлбал:
-15 аймагт сургуулийн дотуур байр. Нэг бүрийг нь 17 тэрбумаар барихаар нийт 256 тэрбум төгрөг.
Гэхдээ 300 ортой ганц сургуулийг 10 тэрбумаар барьдаг байхад 300 ортой дотуур байрыг 17 тэрбумаар барьж “ цавчих" аж.
Ганцхан жишээ хэлэхэд:
-Сүхбаатар аймагт угсаатны музей барихад 35 тэрбум төгрөг.Төв аймагт ийм музей 18 тэрбумаар барьж байна. 2 нугалсан үнэтэй музей барих газар нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүний төрсөн дүү, уг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын аавын нутаг. Тэдэнд өгч буй Ерөнхий сайд Н.Учралын бэлэг үү? Зүүн аймгаас 2028 онд У. Отгонбаяр дахиад гишүүн болно. Ердөө л энэ.
-10 аймгийн Дулааны цахилгаан станц барих мөнгийг албан тушаалтнууд идсэн гэх хэрэг шүүх дээр яваа. Албан тушаалтнуудын хэргийг шийдээгүй атлаа ахиад станцуудыг барихад Оюутолгойн төслөөс орж ирсэн анхны ногдол ашгийнхаа 150 тэрбум төгрөг зарцуулах гэнэ.
-Боловсрол нэрээр 75 тэрбум, эрүүл мэнд нэрээр 50 тэрбум төгрөг тавьсан нь сургууль, эмнэлэгт тоног төхөөрөмж өгч тойргоо усладаг гишүүдийн гарын бэл мөн биз?
Оюутолгойн ногдол ашгийг Засгийн газар дур мэдэн ашиглах ёсгүй. Үндсэн хуулиар энэ мөнгө баялгийн санд очихоор заасан.
Гэтэл Н. Учралын Засгийн газар Оюутолгойгоос орж ирж байгаа анхны ногдол ашгийг хууль зөрчин өөрсдөө авах гэж байна.
Баялгийн санд төвлөрүүлж, өсгөж, үр хойчдоо үлдээж чадахгүй юм бол ногдол ашгийг иргэдийнхээ дансанд хийгээд өгчих. Хэрэгтэй зүйлдээ зарцуулна уу, хадгаламж болгоно уу, баялгийн эзэд нь өөрсдөө мэдэг. Байгалийн баялаг чинь угаасаа ард түмнийх болохоос улс төрчдийн захиран зарцуулдаг зүйл биш. Сонгуульд л зарцуулж, хулгайч нарыг дахин төрд гаргаж болохгүй.
3 их наядын ногдол ашгийг нийт хүн амдаа хуваавал Монгол улсын нэг иргэнд 857 мянган төгрөг оногдоно. 5 ам бүлтэй нэг айл 4.5 сая орчим мөнгө авна. Энэ чинь бидэнд их мөнгө!
Оюутолгойн ногдол ашгаа дансандаа авъя жагсаал маргааш буюу 2025.10.14цний 12 цагаас Сүхбаатарын талбайд болно. Иргэн та ногдол ашгаа дансандаа авахыг хүсч байна уу?
Дэмжиж байвал маргааш 12 цагт төв талбайдаа биечлэн ирээрэй. Айл бүрээс ядаж нэг хүн төлөөлж ирэхийг хичээгээрэй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.